Нингшиа мужийг зорих аялал автобусанд хэдэн цаг үргэлжилсний эцэст говийн элсэн дээр цэцэг, мод ургуулсан өвөрмөц төрх нүднээ торох нь тэр. Элсэн цөлд амьдрал бүү хэл аялал жуулчлал цэцэглэж байгааг эндээс харж болно.
Нингшиад ирсэнийх Хятадуудын түүхэн кино бүтээдэг бүс нутаг болох “China west film studio”-г үзэх хэрэгтэй. “China west film studio” /Хятадын Барууны кино студи/ нь балар эртний аж амьдрал, байгалийн унаган төрхийг хадгалан үлдсэн кино зураг авалтын барууны төв цэг гэж үздэг. Долоодугаар сарын нар шарсан халуун өдөр зорьсон газартаа ирмэгц...