
Энэ удаад зохиолын утга агуулга, үйл явдлын тухай гэхээс илүүтэй номыг уншаад төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Мэрсээр байгаад нэг юм уншиж дуусгалаа. Уншиж байхад нэг тийм сэтгэлзүйн хүнд байдалд ороод гарч чадахгүй арга ядан тарчилж буй мэт сэтгэгдэл төрөөд байлаа. Ганцаардлаас ангижрах хүсэлтэй ч ганцаардуулж байгаа бүхэндээ дэндүү дассан хуурмаг амьдралаас юу хүсэхээ мэдэхгүй болсон хүний ганихрал, гомдол, эрэл хайгуул, гуниг харуусал, сэхээрэл бүхэн номын хуудсанд шингэсэн мэт. Гол нь номын утга агуулга тэр чигтээ ямар нэгэн зүйлд бүхий л амьдрал, бие сэтгэлээрээ донтон дурлахын а...