2020-03-13

         Ажлаа тараад микрод явж байлаа. Арын суудалд надтай зэрэгцээд нэг ах, жаахан охинтойгоо сууж байв. 50 эргэм настай гэмээр намбалаг ах 1-р ангийн бололтой сэргэлэн охиныг юм ярих бүрт нь өхөөрдөж үнсэх юм. Би тэр хоёрыг ажаад инээмсэглээд явж байлаа. Охин аавдаа хандан "Миний цүнхний урд талд биеийн тамирын цамц бий. Халаасанд нь чихэр байгаа, аваад өгөөч" гэлээ. Аав нь ухаж байж чихэр гаргаж өгтөл бяцхан охин тэр чихрээ над руу сарвайж байна. Хичнээн хөөрхөн гээ, тэр үүдэн шүд нь онгорхой, час хийсэн тод яриатай сэргэлэн охин. Ингэж ахтай яриа дэлгэв...

2020-03-12

 
Эргэн тойрон нам гүмхэн атал их аниргүйн дунд нүргэлэх мэт чимээ алсаас сонсогдоно. Мөсөн гадаргуу тогтсон явган хүний замыг даган алхсаар хүрэх газраа ойртоход өнөөх нүргэлээн их усны чимээ болохыг ойлгуулах гэсэн мэт нүднээ сүрдэм зураглал тодров. Хаврын эх гуравдугаар сард жавар хайрч, хүйтэн салхи хацар алгадна. Жавар салхийг эс анзааран алмайран бишрэх мэдрэмжиндээ илүү автсан нь дэлхийн гайхамшигуудын нэг Ниагар хүрхрээний татах хүчтэй холбоотой. Гараа гаргаж зураг дарах төдийд л хуруу хайрагдам тийм хүйтэнд их усан тэнгэрээс буух мэт асгаран байх. Эсрэг тэсрэгийн туйл гэмээ...

2020-03-12

Хэд хоногийн өмнө болсон явдал л даа. Би Цацукаг сургуульд нь хүргэчихээд гэртээ харьж явлаа. Модон хашааны хана дагаад алхаж байтал нэг саарал цувтай өвөө, үсээ 2 хувааж самнасан бяцхан охиноо дагуулаад гүйхээрээ сандарч яваатай зөрлөө. Намайг Цацукаг сургуульд нь оруулж өгөхөд ихэнх хүүхдүүд сургуульдаа ороод дуусч байсан тул өвөө охин 2 лав хоцорч байгаа нь лавтай. Өвгөн нэг мөрөндөө охины цүнхийг үүрч, гартаа ууттай пүүзийг нь барьжээ. Жаалхан охин хэдхэн харайлгаад л өвөөгийнхөө урд гарчихна, жаахан хүлээзнээд ахиад л дэгдэнэ. Өвгөн хар хурдаараа гүйх гээд л хичээгээд, амьхандаа хамгийн и...

2020-03-11

       
           Шөнө дундын хонх цохилоо.

      Цонхны дэргэдэх намхан буйдан дээр өвдөгөө тэврэн суух эмэгтэй сул хаясан үсээ тээршаан хойш шидлээд цаг руу өнгийв. Энэ цаг л түүнд үнэнч нөхөр болдог. Тэр хэзээ ч худлаа явдаггүй. Бас ямар нэг зүйл амладаггүй. Энд анх айл болж ирэхэд ээжийнх нь өгсөн хананы бор цаг 2 жилийн хугацаанд нэг ч удаа зогсоогүй. Цагийн зүү үргэлж завгүй ажиллаж, 12 цагт огтлолцоход сурсан ёсоороо хонх цохиж чимээ өгнө. Ингэж л түүнд амьдрал үргэлжилж байгааг, агшин хором урссаар байгааг сануулсаа...

2020-03-11

          Намрын саарал өдөр. Хүн бүр сэтгэл рүүгээ өнгийж, өөрийнхөө мөн чанарыг тунгаан бодож, зарим нэгэн нь “банштай цай” мөрөөдөн хөнгөн гуниглаж суудаг, шаргал навчис газарт хөглөрч цасны устай холилдон өнгөө алдчихдаг намрын байдаг л нэг саарал өдөр. Цамцныхаа энгэрийг зөрүүлэн барьж, мөрөө хавчсан, гадуур хувцасныхаа захыг чихээ хүртэл дээш татаж гараа зөрүүлэн эвхсэн хүмүүс зөрөлдөн алхах их хотын гудамж. Ажил, гэр, сургууль, гэр лүүгээ яарах амьдралын хэмнэл хүйтнийг зарлах ийм өдөр илүү хурдасдаг байх. Даарахгүй гэсэндээ яарахгүй байж чаддаггүй х...

2020-03-11

    Өнөөдөр ажлын харуул залуу “Санчирмаа, чамайг нэг жаахан охин өдөр болгон асууж орж ирэх юм” гэлээ. Өнгөрсөн 7 хоногт танилцсан манай жаахан танил л надтай уулзах гээд сураад байдаг бололтой...

...Ажил тараад гарч ирэхэд аль хэдийн харанхуй болсон байлаа. Ажлын хашааны хаалгаар дөнгөж гартал нэг бяцхан охин үүдэнд “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз” гэсэн хаягийг тод уншиж зогсов. Би инээмсэглээд охиныг уншиж байгаагаа дуустал нь хүлээзнэлээ. Тэгтэл өнөө охин “Эгч ээ, та Гандангийн буудал орох уу?” гэж байна.

  • “Орно ш...
2020-03-11

Боргоцой: Яагаад ч юм энэ нэрэнд би их дуртай. Оюутан байхдаа энэ нэрээр блог хөтөлдөг байлаа. Ажлын гараагаа эхлээд удаагүй байхдаа Хонгорзул сэтгүүлд энэ нэрээрээ нийтлэл бичдэг байсан. Их гүн гүнзгий утга агуулгагүй зүгээр л энгийн нэр. Самар биш боргоцой...

Бүхэл бүтэн долоон жил тасралтгүй хөтөлсөн gogo хаяг дээрх блог маань устсан тул гурван жил завсарласны эцэст өнөөдөр шинэ блог нээж байна. Гэвч блогийг яаж удирдаж, хэрхэн ашиглах тухай мэдлэг мэдээллээ таг мартсан байна. Зураг хэрхэн оруулах ухаанаа ч олохгүй будилж сууна. Өмнө нь блог хөтөлдөг байхдаа бичсэн шү...