2024-08-26

“Холдож болохгүй, ойртож болохгүй
Холын хоёр эрэг шиг, хорвоод ийм хайр байдаг аа...”

Хэзээ ч билээ, хэний ч билээ ийм шүлгийн мөртүүд цээжинд үлдсэн нь “Мэдисон нутгийн гүүрнүүд” номыг уншиж байхад хуучирч бүдгэрсэн дурсамжаас амилан бодолд буулаа.

Хэн нэгнийг чин зүрхнээсээ хайрлах нь орон зайн алсрал, цаг хугацааны уртад үл бүдгэрч, хуучрах тусам үнэ цэн нь нэмэгдэх эрдэнэс шиг сэтгэлд улам гялалзан оршдог болохыг уг түүх өгүүлнэ. Насан туршдаа бие биенээ хайрлахад нь мөнхийн дурсамж бүтээсэн дөрөвхөн хоног л хангалттай байжээ, тэдэнд.

Америкийн Айо...
2024-08-23



ҮҮЛСИЙН НҮҮДЭЛ
Бидний аялал үүлсийн нүүдэлтэй хамт эхэлсэн. Сэмжин үүлс бие биеэ ороон, сэвэлзэх салхиар туугдан нэг хэсэг нь нөгөөгөө уриалан дуудах шиг алгуурхан нүүнэ. Хөвөн шиг нэвсгэр, хөх дэрс шиг сунагар, өнгө өнгийн өтгөн үүлс дундуур зам зурайна. Зах хязгааргүй мэт. Дуниартан цэлэлзэх манан дунд хөвөх адил алсран цэнхэртэж, аясхан хөвөлзөх хөх үүлс мяралзан тунарна. Өнөө цагт үл орших эрт цагийн үлэг гүрвэл мэт, эсвэл хүүгийн хэлснээр түүний үзэх дуртай хүүхэлдэйн киноны аав, хүүхэд махчин загас /daddy shark, baby shark/ шиг, өөр олон дүрстэй, өтгөн хар, усан цэнхэр өнгө бүрийг...
2024-08-23



Асга хадат уулсын дээр алаг тарлан үүлс сүглийнэ. Ажаад суухад алгуурхан нүүх нь амьтан хүний дүрс гэлтэй...
Айл саахалтын хүний түлээ хагалах дуу "түг түг" сонсогдоно. Арын ууланд бух мөөрөх нь сүрдмээр.



Хаа нэгтээ хэрээ гуаглах, хажууханд морь тургих, царцаа дэвхрэг "царр цар" дуугархаас өөр аниргүй. Тэгж байтал сүүлээ годойлгон өргөсөн бухан бяруу сүргийн зүг хар эрчээрээ харайлгахад өвсний үзүүр хэлээрээ ороон тамшаалж ядан зогссон хэсэг үхэр мөөрөлдөн зугтаж хаашаа ч юм гүйлдэв. Хэдгэнэд хазуулахаараа үхэр ингэж оодогнодог юм гэж ээж минь хэлж байсан нь с...
2024-08-16

Хэрэв маргааш дэлхий сүйрвэл яах вэ?

Дурсамжаа мартагдахаас өмнө ямар нэг онцгой зүйл хийхийг хүсэхгүй гэж үү?

Зохиолд хоорондоо учир холбоотой дөрвөн өөр түүхийн тухай өгүүлнэ. Өөр өөр цаг хугацаанд өрнөх ээдрээт түүхүүдийг холбох гагнаас нь цаг хугацаагаар аялуулах кафе дахь кофе аялгалагч бяцхан охин Сачигийн дүр юм. Долоон настай ч биедээ баймгүй хэрсүү охин Сачигийн ширээний ном болоод буй “Хэрэв маргааш дэлхий сүйрвэл яах вэ? 100 асуулт” хэмээх номын агуулгаар хүний сэтгэл хөдлөл хийгээд сонголтын өмнө эргэцүүлэх бодол ухаарлыг чимхлүүр шагласан нь уран зохиомж ...
2024-08-01

“Олон ч сайн эрс хүүхнээс болж орц хонгилоор амьдарсан даа” Хэнри Чинаски

Тавь эргэм настай ч амьдралын хэмнэл нь эрс тэс уур амьсгал дунд хөврөх Хэнри Чинаски хэмээх гоонь эрийн үргэлжийн зочдоор тасардаггүй боловч ганцаардмал амьдралын тухай уг ном хүүрнэнэ. Багагүй нэр хүндтэй зохиолч тэрбээр өөрийн бичих ур чадвараар дулдуйдан сайхан охид, хүүхнүүдтэй учрал холбоо үүсгэх ч тэр нь хэзээ ч мөнхийн аз жаргалыг авч ирж байсангүй. Түүнд тухлах орон гэр, танилцуулах нэр хүнд, хүссэн зүйлээ дуртай үедээ хийх эрх чөлөө, хайрлуулах эмс хүүхнүүд бүгд бий. Чинаски хагас зу...
2024-07-31

Монгол улсын төсвийн орлогын 30 гаруй хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байна. 

Энэ оны эхний таван сарын байдлаар манай улсын экспорт өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буюу  74.9 сая   ам.доллароор өссөн байна. Экспорт өсөхөд нүүрс 172.9 сая  ам.доллар, зэсийн баяжмал 54.9 сая  ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Үндсэндээ экспортын орлогын дийлэнх хувийг нүүрсний орлого бүрдүүлж байна. Харин нүүрсний орлогын өсөлт нь мөн л бидний урдаа барьдаг ганц мега төслийн үр нөлөө юм. Сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг &ld...

2024-07-18

Зохиол эхлэхдээ, Ши балгас хэмээх хот тосгонд түүний нэрийг мэдэхгүй, алдрыг дуулаагүй хүн үгүй боловч туулсан амьдралыг нь мэдэх хүн нэгээхэн ч үгүй хэмээх тодотголоор зохиолын гол баатрын тухай дүрслэл хөвөрнө. Хур баян эрийн дутуу гачуугүй харагдах амьдралын гүнд чухам юу эс нуугдан буйг гагц түүнээс өөр хэн ч үл мэднэ, үл анзаарна. Энэ бол өнөөгийн бидний цахим ерөнтцийн гял цалд автаж, хэний зураг хамгийн сайхан байгааг, хэн юу эдэлж өмссөнийг л анзаарахаас өнгөн талын үзэгдэх тэр дүрийн цаана тухайн хүний ямар амьдрал туулж байгааг мэдэхгүйтэй агаар нэгэн санагдана. Зохиолын гол дүрү...

2024-07-01
Авдаг цалин дүн хэмжээгээрээ өсөөд байгаа ч амьдрал ахуйд хүрэлцэхгүй л байна уу?
 
Статистик мэдээллийг шүүж үзвэл, сүүлийн 10 жилд монголчууд бидний сарын голч цалин 1.1 сая төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, 2014 оны голч цалингаар тооцвол 665 мянган төгрөг сард авдаг байсан иргэний цалин 2023 онд 1.7 сая болж өсжээ. Гэхдээ энэ бол зүгээр л тоо. Яагаад гэдгийг тайлбарлая.

Цалин орлого жил ирэх бүрд өсөж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулрал нь бидний гар дээр авдаг мөнгөн дүнг үнэгүйдүүлж байна. Жишээлбэл, 2014 онд голч цалин 665.400 төгрөг байхад нэг а...
2024-06-13
Бага насандаа нэг л зүүдээ байнга хар даран зүүдэлдэг байснаа би энэ номыг уншиж эхлэхдээ санасан юм. Багын дурсамжууд дэвтэрийн шарласан хуудсанд бүдэг бадагхан зурайх харандаагаар бичээд сарнисан үгс шиг сэтгэлийн гүн дэх хаа нэгтээ орон зайд хав дарагдсан байдгийг тэгээд ойлголоо. Нүдээ хагас онийлгон харандааны арилсан бичгийг унших гэж ядаж цөхөх ч цаасан дээр үлдсэн мөрөөр нь төвөггүй үсэглэх боломж олдох шиг тийм л үнэ цэн нь бүдгэрсэн дурсамжууд... Хүүрнэл зохиолын оргилуудын нэг гэж тодорхойлж болох Үй Хуагийн ээлжит нэгэн бүтээлийг харанхуйн дундаас сүүмгэр гэрэл анивчихыг хүлэ...
2024-06-10

...Эрчүүдийн ертөц дэх эмэгтэй хүн байхын зовлонгийн төлөө, өөрийнхөө эсрэг хорсол гутралдаа багтран уйлсаар...

Жинхэнэ хайртайгаа учирхад насны хязгаар үгүй болохыг бүтээлээрээ тунхаглагч Г.Г.Маркесийн "Наймдугаар сард уулзъя" нь түүний сүүлчийн зохиол гэдгээрээ тун чиг сонирхол татаж, түүн шигээ урам үл хугалах бүтээл болжээ. Үнэнч хайраа үл хүндэтгэлээр үгүй хийхгүй байхын дотоод тэмцэл, үнэн төрхөө ил гаргахгүй байхын эсрэгцэл хийгээд эвлэх орон зайг нэгэн үйл явдалд чагтлан зангидсан нь зохиолыг улам амттай болгосон мэт. 

Гатлага онгоцоор урт холын зам туулж ...