“Уул үүл нь нийлэн харагдах...” гээд дуун дээр гардаг даа. Гэхдээ би умрын цэнхэр хангайн тухай биш урд хөршид аялсан тэмдэглэлээс нүдэнд зураглан үлдсэн тэр мэдрэмжийг зүйрлэн хэлж буй нь энэ.
Хятадын өмнөд хэсэгт орших Юньнань муж “Өмнөдийн үүлс” гэсэн нэрнээсээ л өндөрлөг газарт оршдог уулс, үүлсийн орон болохыг илтгэнэ. Аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болох энэ муж далайн түвшний өндөрлөгөөрөө түвдтэй ойролцоо тул нэн сэрүүн. Юньнань мужаас үзэсгэлэнт Куммин хотыг зорьж, тэндээсээ Юулоны цасан уулыг үзэхээр автобусаар Лижяныг зүглэв. Лижяны хуучин хотхон нь...