Хэрэв маргааш дэлхий сүйрвэл яах вэ?
Дурсамжаа мартагдахаас өмнө ямар нэг онцгой зүйл хийхийг хүсэхгүй гэж үү?
Зохиолд хоорондоо учир холбоотой дөрвөн өөр түүхийн тухай өгүүлнэ. Өөр өөр цаг хугацаанд өрнөх ээдрээт түүхүүдийг холбох гагнаас нь цаг хугацаагаар аялуулах кафе дахь кофе аялгалагч бяцхан охин Сачигийн дүр юм. Долоон настай ч биедээ баймгүй хэрсүү охин Сачигийн ширээний ном болоод буй “Хэрэв маргааш дэлхий сүйрвэл яах вэ? 100 асуулт” хэмээх номын агуулгаар хүний сэтгэл хөдлөл хийгээд сонголтын өмнө эргэцүүлэх бодол ухаарлыг чимхлүүр шагласан нь уран зохиомж болжээ. Өнөөдөр хэн нэгэнд хэлж зүрхлээгүй хамгийн нандин үгийг хэрэв маргааш дэлхий сүйрэх байсан бол та зориглон хэлэх үү? Эсвэл нэгэнт үгүй болох хорвоод хэлэхгүйгээр тэр чигтээ амьдралаа дуусгах уу? Хүн сэтгэл зүйн байдлаасаа шалтгаалж сонголт хийдэг болохыг энэ хоёрхон агуулга илэрхийлэх шиг.
Кафед ирж буй бүх хүн өнгөрсөн болон ирээдүй рүү аялах боломжгүй. Энд маш олон дүрэм үйлчилнэ. Үүний хамгийн чухал нь хэрэв та өөрийн хүсэж буй цаг хугацаанд очлоо гэхэд одоогийн байгаа нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарахгүй. Өнгөрсөнд аялахыг хүссэн хүн бүхэн хайртай хүнээ үхлээс аврах гэж, эсвэл харамсаж явдаг одоогийн нөхцөл байдлаа өөр сонголтоор сольж ирээдүйгээ өөрчлөх гэж зорьж ирдэг. Гэвч кафед ирмэгцээ олон дүрмийн хамгийн эхнийхийг нь сонсоод л сэтгэлээр унана. Харин ирээдүйг зорихоор ирсэн зочдын дийлэнх нь эдгэшгүй өвчин туссанаа мэдсэн даруйдаа ойр дотныхоо хүмүүсийг өөрийгөө байхгүй болсон хойно хэрхэн аж төрж буйг харах гэж хүснэ. Гэвч ирээдүй нь өнгөрсөн шиг бодит түүхгүй тул барьцгүй, баримжаагүйн дээр хүссэн цаг хугацаандаа очиж чадахгүй байх магадлал ч өндөр.
Ийм нөхцөлд ч тэд цаг хугацаагаар аялна. Учир нь аль ч цаг хугацаанд очсон одоогийн нөхцөл байдал өөрчдөгдөхгүй ч өмнөх бодол дурсамжаа, ирээдүйн мөрөөдөл төсөөллөө өөрчлөх боломж харин бий. Хүн гэдэг сэтгэлийн л амьтан болохоор сэтгэл бодолдоо шинэ амьдралыг бий болгоход л өнгөрсөн дэх бараан дурсамж бүдгэрч, ирээдүй дэх итгэл хүсэл оргилж болохыг зохиолын баатруудын дүр бэрхнээ гэрчилнэ.
Кавагүчи Тошиказү зохиолчийн цаг хугацаагаар аялуулах шидтэй эртний хэв маяг бүхий буйдхан кафед өрнөх нууцлаг түүхүүдийг өгүүлэх “Кофе хөрөхөөс өмнө”, “Кафед өгүүлэх түүхүүд” хэмээх цувралын удаах боть болох “Дурсамж мартагдахаас өмнө” зохиолын үйл явдал нь өөр хотод байрлах кафед өрнөдгөөрөө онцлог. Өмнөх хоёр бүтээлд Фүникүри Фүникура хэмээх кафегаар үйлчлүүлж буй зочдын өмнөх болон ирээдүйн түүхээр кофе хөрөхөөс өмнө хоромхон хугацаанд аялуулж, хийж чадаагүй, хэлж зүрхлээгүй үгсээ нээж сэтгэлээ хатамжлан шинэ зорилготой болж буй олон хүний эгэл энгийн түүхүүдийг өгүүлдэг. Удаах бүтээл ч мөн адил өнгөрсөнд хийсэн зүйлдээ харамсаж өөрийгөө шийтгэж амьдарч буй эр, туулсан амьдралдаа гутарч түүндээ ойр дотныхоо хүмүүсийг буруутган амьдарсан охин гээд энгийн боловч эргэцүүлэм түүхээр арвин. Харин уг зохиолд гарах түүхүүд Японы хойд хэсэгт орших Хакодате уулын энгэрт, байгалийн үзэсгэлэнт газарт байрлах “Дона Дона” хэмээх жуулчдын хөл тасардаггүй кафед өрнөнө.

Хүний зүрх сэтгэл нүднээ ил харагддаггүй тул нөгөө хүн сэтгэлдээ ямар нэг муу зүйл тээгээгүй байсан ч элдвийг төсөөлөн бодсоор хэлэхийг хүссэнээ хэлж чадахгүй үе бишгүй тохиолддог.
Ургуулан бодож, санаашран шаналхаасаа урьтаж өөрийн сэтгэл зүйг ухан уудалж, хүсэл тэмүүллээ анзаарч сонсох нь хүнийг бодлын хүлээснээс гаргах боломж болдогийг уг зохиолын өгүүлэмжээр дүрсэлсэн нь сэтгэлд дотно.
Saturn Writing
2024.08.16