2020-03-23


Алсын алсад мурилзан салаалах шороон зам, аймаг сумыг төвтэй холбох засмал зам, их хотын хөл хөдөлгөөнд дарагдсан гүүрэн зам, ирээдүйд зорилгодоо хүрэх сонголтын зам... Зам гэдэг маш олон утгатай, өргөн агуулгатай үг. Гэхдээ энэ удаад би зөвхөн ажлаас гэр ороход туулдаг дассан замынхаа тухай эргэцүүлж сууна.

Гэрээсээ гараад ажил, ажлаа тараад гэр... Ийм маршрутаар яваад өөрөө ч мэдэлгүй дадчихжээ. Ажлын шаардлагаар УБ хотыг өдрийн хэд хөндлөн гулд туулах хэрэг гардаг ч цагт баригдаж, түгжрэлд бухимдсаар таарах нь элбэг. Өдөр тутамд л тулгардаг тэр бухимдал өөрийг минь их ядраадаг болохыг ...

2020-03-11

Хагас нээсэн цонхны завсраар гадаа цас арилгаж буй чимээ бүдэг сонсдоно. Орон сууцны гаднах хатуу хучилттай зам дээр тогтсон зузаан цасыг ямар нэг хавтгай зүйлээр хусаж арилгаж буй чимээ. Орцны жижүүрүүд эртлэн босч ажилдаа орсон нь энэ. Яагаад ч юм бага насны дурсамж хөвөрч нойр сэргээд, хөшгөө нээж гадаах орчныг ажиглалаа. Нэвсийтэл цас дарчихаж. Энэ өвөл ийм их цас бараг ороогүй байх. Муу аав минь хэдэн үхрээ бэлчээрт нь гаргачихаад гэрийн орой дээрх бөмбийсөн цасыг шүүрээр унагааж, дараа нь өвөлжөөнийхөө ойр орчмын цасыг арилгаж байгаа даа гэсэн бодол төрлөө.

Бага байхад ямар их цас ор...