ЭРЭЛ
Номын эхлэл хэсэгт би “Арьсан хүрэмтэй Мадонна” нь хэзээ гарч ирэхийг эрж хайгаад гайхаж хоцров. Үйл явдал талдаа ортол өнөөх гол дүрийн эзэн эмэгтэй гарч ирэхгүй л байв. Гэтэл уг зохиол нь өнгөрсөн үйл явдлаас өмнөх үе рүү хөвөрдөж, дурсамжаас дурсамж руу хөвж очдог дараалалтай юм байж. Эхэн хэсэгт эдлэх насныхаа ихэнх хэсгийг нэгэнт элээсэн ч ихэд нууцлаг ертөнцөө өөрөөсөө хүртэл чандлах эрийн гадаад болон дотоод төрхийг нарийн чимхлүүр гаргажээ. Бидний дунд яг түүн шиг эгэл энгийн, байгаа, байхгүй нь ч үл анзаарагдам хэр нь хийх ёстой ажлаа яс тас хийчхээд чимээгүй орш...