Эргэн тойрон нам гүмхэн атал их аниргүйн дунд нүргэлэх мэт чимээ алсаас сонсогдоно. Мөсөн гадаргуу тогтсон явган хүний замыг даган алхсаар хүрэх газраа ойртоход өнөөх нүргэлээн их усны чимээ болохыг ойлгуулах гэсэн мэт нүднээ сүрдэм зураглал тодров. Хаврын эх гуравдугаар сард жавар хайрч, хүйтэн салхи хацар алгадна. Жавар салхийг эс анзааран алмайран бишрэх мэдрэмжиндээ илүү автсан нь дэлхийн гайхамшигуудын нэг Ниагар хүрхрээний татах хүчтэй холбоотой. Гараа гаргаж зураг дарах төдийд л хуруу хайрагдам тийм хүйтэнд их усан тэнгэрээс буух мэт асгаран байх. Эсрэг тэсрэгийн туйл гэмээ...