Халуун кофе, сэвшээ салхи, моддын мөчир, тэнгэрийн хаяа...
Налгар зуны дэлгэр өглөө эхэлж байна. Тагтны дэргэдэх том саглагар модны нэг мөчир дээр хэрэм найз маань нарлаж сууна.
Найман жилийн өмнөх энэ өдөр мөн л моддын мөчир ширтээд ууланд сууж байж. Ажлынхан зугаалгаар явсан өдрийг цахим хуудас сануулав. Тэр үед Хатнаа Москвад, бид хоёр маргалдаад хэсэг холбоогоо тасалсан байсан үе, яг тэр үед моддын мөчир тэнгэрт шүргэх мэт хөвөлзөхийг ширтэн хэвтэж байгаад гэртээ очоод нэг их гуниглам шүлэг бичиж байснаа тод санаж байна.

“Нүдээ хасаг аниад тэнгэр өөд ширтэхэд
Моддын үзүүр огторгуйн эмжээр шиг үзэгдэнэ
Нүүр дүүрэн инээгээд хачин баяртай байхыг чинь
Хамгийн сүүлд хэзээ харлаа, тогтоож санахгүй нь...” гэж эхэлдэг шүлэг.
Моддын үзүүр огторгуйн эмжээр шиг үзэгдэнэ
Нүүр дүүрэн инээгээд хачин баяртай байхыг чинь
Хамгийн сүүлд хэзээ харлаа, тогтоож санахгүй нь...” гэж эхэлдэг шүлэг.
Харин энэ өдрийн хүлээлт арай өөр, илүү өөдрөг байна гэх үү дээ. Бас л Хатнаа эзгүй, хүний нутагт. Хүү бид хоёр Чикагод аавыгаа хүлээгээд, аав нь Бостонд хичээлдээ сууж байгаа. Ахиад л моддын мөчир, тэнгэрийн хаяаг шүргэх мэт салхинд намилзахыг ажингаа, нөгөө л найман жилийн өмнөх хүнээ хүлээн сууна. Моддын мөчир он цаг шивнэх шиг. Цаг хугацаа гэж сэхээрэхийн завдалгүй л урсаж одсон байх юм. Энэ сүрлэг сайхан модод биднийг бүтэн жил ивээж, ээлтэй сайхан амьдралын минь нэг өнгө дурсамж болоод үлдэх нь. Найган бүжих мөчирсийн сиймхийгээр үүлс нүүж үзэгдэнэ. Хүний амьдрал гэгч эгээ л энэ үүлс шиг юуг ч хүлээхгүй, огтхон ч зогсохгүй нүүсээр, нэг бүрхэж, нэг цэлмэсээр дурсамжаас дурсамж бүтээдэг аж. Одоо ганцхан сар хүлээчихвэл, тэр минь ирнэ.

2026/06/29

2026/06/29
бичлэг