2025-04-08
ТОЙМ ТОО: УТАА УРАГТ...
Монгол хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх хүн болохоос нь ч өмнө зөрчигдөж байна.



Утаа дөнгөж бүрэлдэж буй урагт "заналхийлж", ураг зулбах, гажиг согогтой болоход нөлөөлж байгаа асуудлыг ТОЙМ ТОО хөндлөө.

Жирэмсэн эх агаарын бохирдолд өртөх нь ураг зулбах, жин багатай, дутуу тээлттэй төрөх зэрэг ноцтой үр дагавруудыг үүсгэдэг байна. Эдгээр шинж тэмдгүүд илэрч буйн гол шалтгаан нь агаарын бохирдол дахь нарийн ширхэгт тоосонцор болохыг эрдэмтэн судлаачид баталжээ. 

Өсөлтгүй жирэмслэлт нь ургийн бүрэлдэх үе шат буюу эхний 3 сард тохиолдох нь элбэг байна. Мөн агаарын бохирдол ихтэй үед хүүхдээ тээж төрүүлсэн ээжүүдээс ургийн гажигтай хүүхэд төрөх тохиолдол элбэг байгаа судалгааны дүн гарсан. Жилийн 4 улирлын гуравт нь утаа, угаар, агаар, орчны бохирдол дунд амьдарч байгаа Улаанбаатарчууд, тэр дундаа жирэмсэн ээжүүдэд чиглэсэн урт хугацааны улсын нэгдсэн бодлого, хэрэгжилт, алсын хараа манай улсад алга. 
Бичсэн: Боргоцой | цаг: 12:18 | контент
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax