2024-10-28
АЯНГАТ ЦАГИЙН ТУУЖ


Амь амьдралаа алтай хайрхандаа даатгах монгол ухаан, алд биеэ үл хайрлан зүтгэсэн итгэл үнэмшил амьсгалах хоног дуусахын цагт утга учиргүй байсныг ухаарах сэхээрэл бүхнийг энэ номын хуудаснаас олж харлаа.


Хорвоог цээжиндээ багтаах хорин долоохон насандаа амь эрсэдсэн Баянак хүүгийн сэтгэлийн хат, тэмцэлт амьдралыг харуусан гуньж уншлаа. Хүүгээ хайрлавч эх орноосоо урван тэрсэлж эс чадах эцгийн дүр Жанибекийг үзэн ядавч үйлдлийг нь үгүйсгэж үл барав.

Эмэгтэй хүний асар их тэвчээрийн цаана нуугдах хүлцэн хүлээж, уучлан тэвчих ухааныг Суяшийн дүрээр товойлгож, хэмжээлшгүй хайртайгаа хэлж амжаагүй байтал нүдэн дээрээ хайртыгаа алдахын зовлонд унах Гумайн дүрээр дутуу хайрлагдахын шаналанг илэрхийлжээ.
“Халил хад минь ангайгаад өгөөч
Хайрт ганцыгаа хадгалъя өвөрт чинь...”
Зохиол тэр чигтээ цаг үеийн ороо бусгаа үед олон ч хүн мөс чанараа гээтлээ нам засагт зүтгэж, тэр нь хоосон хийрхэлээс цаашгүй ирээдүйд хөтөлсний нэгээхэн жишээг илэрхийлэхийг зорьсон мэт.

Эцэст нь хүн байгалийн жам ёсонд захирагдахын нууц, байгалиа шүтэн сүсэглэж он удаан жил амьдарсан ахуй соёлын ондоошил, ялгарлыг Чинагийн Галсан зохиолчийн “Аянгат цагийн тууж” бэсрэг романаас олж мэдэх буй за.
 
Бичсэн: Боргоцой | цаг: 16:15 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax