Боргоцой
Сайн сайхныг дэргэдээсээ мэдрэе!
Танилцуулга
Миний танилцуулга
Миний зургийн цомог
Илүү..
Хуучин бичлэгийн сан
Блогийн сангууд
Сүүлд нэмэгдсэн бичлэгүүд
МЭДИСОН НУТГИЙН ГҮҮРНҮҮД
АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ
ХОТ АЙЛД ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ
ДУРСАМЖ МАРТАГДАХААС ӨМНӨ
ХҮҮХНҮҮД
ЭРДЭС БАЯЛАГ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
ВЭН ХОТ
ХАНШИЙН ӨСӨЛТӨД ИДҮҮЛСЭН ЦАЛИН ОРЛОГО
ЗҮС БОРООНООР ХАДАХ ДУУН
НАЙМДУГААР САРД УУЛЗЪЯ
ЭМЭГТЭЙ
ЖААХАН ИЖИЙ МИНЬ
ХАЛАМЖААР УГЖСАН СОНГУУЛЬ
КОФЕ ХӨРӨХӨӨС ӨМНӨ КАФЕД ӨРНӨХ ТҮҮХҮҮД
ЧИМЭЭГҮЙ АЛУУРЧИН
Бичлэгийн төрлүүд
тэмдэглэл
аян замын тэмдэглэл
өгүүллэг
эргэцүүлэл ба эсээ
зураглал
номын тэмдэглэл
нийтлэл
контент
Блогийн бичигчид
Sanchirmaa
Холбоосууд
Блогийн найзууд:
Бусад холбоосууд:
Ирээдүй
нэгэн хүүгийн тэмдэглэл
асуулт самбар
эгшиглэн
Шинэчлэгдсэн мэдээлэл
бичлэг
сэтгэгдэл
Үзүүлэлт
2007 © Миний сайт
2024-08-23
ХОТ АЙЛД ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ
Асга хадат уулсын дээр алаг тарлан үүлс сүглийнэ. Ажаад суухад алгуурхан нүүх нь амьтан хүний дүрс гэлтэй...
Айл саахалтын хүний түлээ хагалах дуу "түг түг" сонсогдоно. Арын ууланд бух мөөрөх нь сүрдмээр.
Хаа нэгтээ хэрээ гуаглах, хажууханд морь тургих, царцаа дэвхрэг "царр цар" дуугархаас өөр аниргүй. Тэгж байтал сүүлээ годойлгон өргөсөн бухан бяруу сүргийн зүг хар эрчээрээ харайлгахад өвсний үзүүр хэлээрээ ороон тамшаалж ядан зогссон хэсэг үхэр мөөрөлдөн зугтаж хаашаа ч юм гүйлдэв. Хэдгэнэд хазуулахаараа үхэр ингэж оодогнодог юм гэж ээж минь хэлж байсан нь санагдана...
Бараа нь харагдах уулын бэлд хонио бэлчээж яваа идэрхэн охин мориныхоо амыг сул тавин алхуулж явах нь амгалан. Саалийн цаг дөхөж байгаа байх даа гэж бодох зуурт сүүдрэвчний шонгоос өлгөөстэй аарцнаас шар ус "тог тог" дуслан үзэгдэнэ. Гар аргаар чамбайлан хийсэн модон ширээн дээр ааруул, өрөм таваглаж, сүүтэй цай, боорцог сэлт зэхжээ. Зочид гийчдийн хөл тасардаггүй айлын хот аргагүй биз ээ.
Бичсэн: Боргоцой | цаг: 16:57 |
тэмдэглэл
Холбоос
|
email -ээр явуулах
|
Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
<< өмнөх хуудас
|
Нүүр
|
дараагийн хуудаснууд >>
Бүртгэлээр бичих
Зочиноор бичих
Сэтгэгдэл бичигдэхэд мэйлээр мэдэгдэл авах
оруулах