2024-07-18

Зохиол эхлэхдээ, Ши балгас хэмээх хот тосгонд түүний нэрийг мэдэхгүй, алдрыг дуулаагүй хүн үгүй боловч туулсан амьдралыг нь мэдэх хүн нэгээхэн ч үгүй хэмээх тодотголоор зохиолын гол баатрын тухай дүрслэл хөвөрнө. Хур баян эрийн дутуу гачуугүй харагдах амьдралын гүнд чухам юу эс нуугдан буйг гагц түүнээс өөр хэн ч үл мэднэ, үл анзаарна. Энэ бол өнөөгийн бидний цахим ерөнтцийн гял цалд автаж, хэний зураг хамгийн сайхан байгааг, хэн юу эдэлж өмссөнийг л анзаарахаас өнгөн талын үзэгдэх тэр дүрийн цаана тухайн хүний ямар амьдрал туулж байгааг мэдэхгүйтэй агаар нэгэн санагдана. Зохиолын гол дүрү...

2024-07-01
Авдаг цалин дүн хэмжээгээрээ өсөөд байгаа ч амьдрал ахуйд хүрэлцэхгүй л байна уу?
 
Статистик мэдээллийг шүүж үзвэл, сүүлийн 10 жилд монголчууд бидний сарын голч цалин 1.1 сая төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, 2014 оны голч цалингаар тооцвол 665 мянган төгрөг сард авдаг байсан иргэний цалин 2023 онд 1.7 сая болж өсжээ. Гэхдээ энэ бол зүгээр л тоо. Яагаад гэдгийг тайлбарлая.

Цалин орлого жил ирэх бүрд өсөж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулрал нь бидний гар дээр авдаг мөнгөн дүнг үнэгүйдүүлж байна. Жишээлбэл, 2014 онд голч цалин 665.400 төгрөг байхад нэг а...
2024-06-13
Бага насандаа нэг л зүүдээ байнга хар даран зүүдэлдэг байснаа би энэ номыг уншиж эхлэхдээ санасан юм. Багын дурсамжууд дэвтэрийн шарласан хуудсанд бүдэг бадагхан зурайх харандаагаар бичээд сарнисан үгс шиг сэтгэлийн гүн дэх хаа нэгтээ орон зайд хав дарагдсан байдгийг тэгээд ойлголоо. Нүдээ хагас онийлгон харандааны арилсан бичгийг унших гэж ядаж цөхөх ч цаасан дээр үлдсэн мөрөөр нь төвөггүй үсэглэх боломж олдох шиг тийм л үнэ цэн нь бүдгэрсэн дурсамжууд... Хүүрнэл зохиолын оргилуудын нэг гэж тодорхойлж болох Үй Хуагийн ээлжит нэгэн бүтээлийг харанхуйн дундаас сүүмгэр гэрэл анивчихыг хүлэ...
2024-06-10

...Эрчүүдийн ертөц дэх эмэгтэй хүн байхын зовлонгийн төлөө, өөрийнхөө эсрэг хорсол гутралдаа багтран уйлсаар...

Жинхэнэ хайртайгаа учирхад насны хязгаар үгүй болохыг бүтээлээрээ тунхаглагч Г.Г.Маркесийн "Наймдугаар сард уулзъя" нь түүний сүүлчийн зохиол гэдгээрээ тун чиг сонирхол татаж, түүн шигээ урам үл хугалах бүтээл болжээ. Үнэнч хайраа үл хүндэтгэлээр үгүй хийхгүй байхын дотоод тэмцэл, үнэн төрхөө ил гаргахгүй байхын эсрэгцэл хийгээд эвлэх орон зайг нэгэн үйл явдалд чагтлан зангидсан нь зохиолыг улам амттай болгосон мэт. 

Гатлага онгоцоор урт холын зам туулж ...
2024-05-30


Бид энэ яваа насандаа ээждээ амьдарч өгч байгаа мэт л аашилж аяглаж хорвоог бардаг улс юм. Анни Эрно зохиолчийн “Эмэгтэй” хэмээх номыг уншаад ийм л бодол толгой руу дэлсээд авах шиг буулаа.


Бага балчир насанд ээж гэдэг бүх дэлхий мэт санагдана, идэр залуу явахад ээж үргэлж мөнх наслах мэт бодогдоно, харин үүрд дэргэдээс явсан хойно л энэ хүн зөвхөн миний л төлөө энэ хорвоог туулж дээ гэсэн хоосон харуусалтай л үлддэг жам юм. Тийм харууслыг бага тээхийн тулд ээжийгээ дэргэд байхад нь ойлгож, хайрыг нь дааж амьдрах ямар чухлыг номын хуудас бүрээс ухаарч, уудалж уншлаа.

Ээжд...
2024-05-28

Өнөөдөр ээждээ шинэ цув авч өглөө. 

Ээж минь дэлгүүрийн шил толь болсон лангуун дундуур дуу алданхан, намайг сугадан алхана. "Юм хөгжинө гэж сайхан юм аа, машин унааг хүртэл ингэж зогсоож болдог байх гэж" гээд автомашины зогсоолыг ч гайхан шагшина. Сэтгэл нь тэнэгэр байна аа, миний муу ээж. Дэлгүүрийн лангуунаас размер болон өнгө тус бүрээс шилж, өмсүүлж үзсэн цув тус бүрийг их л таатайхан сонжив. Тэгээд "за энэ цувыг л авъя, үнэ мөнгө нь хэд юм бол? Хэд ч байсан яахав дээ..." гэж өөртэйгөө ярих юм. Тийм дээ, хэд ч байсан хамаагүй хамгийн гоёыг нь аваад өгөх чадал...
2024-05-19

Байгалийн баялгаас хувь хүртээх нэрийдлээр бэлэн мөнгө, халамж тараадаг бодлого хэзээнээс эхтэйг та баримжаалж тооцож байсан уу? Сонгуулийн жилүүдийн амлалт болон тухайн онуудын төсвийг нягталж үзвэл яг 4 жилийн давтамжтайгаар халамж тараадаг жишиг тогтоод даруй 5 удаагийн сонгуультай бид нүүр тулж байна. 


УИХ-ын ээлжит сонгууль дөхөж эрх баригчид ард түмнээ баярлуулах шийдвэрийг ар араас нь гаргасаар байна. Гэхдээ сонгууль угтсан амлалт, "их мөнгө тараалт" нь эргээд эдийн засгаа унагаж, хүн амаа халамжинд живүүлэх эрсдэл дагуулдаг.

Үе, үеийн сонгуулийн өмнө ямар ...
2024-04-27

Танд цаг хугацаагаар хоромхон зуур аялах боломж гарвал өнгөрсөнд очих уу, ирээдүй рүү аялах уу? Мөн хэнтэй уулзах вэ?

Кавагүчи Тошиказү зохиолчийн “Кофе хөрөхөөс өмнө”,  “Кафед өгүүлэх түүхүүд” хэмээх хоёр боть ном нь цаг хугацаагаар аялуулах шидтэй эртний хэв маяг бүхий буйдхан кафед өрнөх нууцлаг түүхүүдийг өгүүлнэ.

Ихэнх хүмүүс өнгөрсөнд өөрт нь тохиолдсон ямар нэг онцгой үйл явдалд харамсаж явдаг бөгөөд хэрэв тэр цаг хугацаанд эргэж очдог юм бол дахин тийм үйлдэл хийхгүй байх сан гэсэн харамсал гашуудлыг насан туршдаа тээсээр явдаг. Хэрэв тэдэнд ца...
2024-04-26

 

Угаарын хийд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол манай улсад яг л ТАХАЛ шиг өссөөр байна.


НЭМҮТ, ХӨСҮТ-өөс гаргасан сүүлийн долоон жилийн харьцуулсан судалгааг харвал, 2018 оноос өмнө улсын хэмжээнд угаарын хийн хордлогын тохиолдол жилд 30 орчим бүртгэгддэг байсан бол 2019 оноос хойш энэ тоо огцом өсч 1000-аас буугаагүй. Өнгөрсөн онд бүр 3184 тохиолдол бүртгэгдсэн байна.

2023 онд улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 61 хүн нас барсан. 2024 оны эхний 4 сарын...

2024-04-14

Бодит байдал, төсөөллийн орон зай алин болохыг үл мэдэх ертөнцөөр аялах мэдрэмжийг Мө Яний “Мэлхий” зохиолоос авлаа. Зохиолын үйл явдал хийгээд өрнөл тэмцэл нь үнэн бодит байдлаас сэдэвлэж үлгэр домогтой сүлж хуучлах мэт хөвөрнө.

ҮЙЛ ЯВДАЛ ХИЙГЭЭД ҮНЭН ТӨРХ

Хятад улсын хүүхэд төлөвлөх “нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн “Авга”-ын дүрээр улс орны томоохон бодлогын үр дүнд энгийн ард түмний ажин түжин амьдрал хэрхэн орвонгоороо эргэснийг тод томруун дүрсэлжээ.

Хошуу даяар “эх дагина” мэт шүтэгдэж асан үзэсгэлэн гоо...